Monday, March 26, 2012

Бичвэр №1


Өнөөдөр өглөө эрт сэрснээр эхлэлээ. Ээж урдаас ирээд аяны богцоо задлаад л сайхан эхлэл болж чадсан. Өчигдөржингөө гэртээ байсан болохоор өнөөдөр гадуур гарах хэрэгтэй юм шиг санагдаад гэнэт балет үзмээр санагдаад багшдаа хэлтэл багш уриаланхан зөвшөөрсөн нь сайхан санагдсан хэхэ. Тэгээд бас номын сан орж ном хэрэгтэй учраас гарах зайлшгүй шалтгаанууд олон болсон юм.
Гэрийн ажлаа хийж дуусгаад аа бас ажлаа гялс хийчихээд усанд орж гарах бэлтгэлээ базааж эхлэв, яг гарах болоход өмсөнө гэж бодсон байсан хувцас нэг л сонин, таалагдахгүй байсан болохоор өмсөх хувцсаа сонгох гэж нилээн цаг алдсан учир нь би чинь Сонгодог урлагийн тоглолт үзэх гэж байгаа учраас гадаад төрхөндөө зайлшгүй анхаарах хэрэгтэй болов. Хувцсаа өмсөөд таалагдсан учраас гэрээсээ гаран автобусны буудал руу алхлаа гэхдээ би цагаасаа хамаагүй эрт гарсан ч гэсэн яагаад ч юм яараал байсан тэгэж байгаад ээмэг зүүхээ, бохь авахаа таг мартчихсан, мартчихсан гэдгээ автобусанд суугаад л санасан хэхэ.
Яагаад ч юм би өөрийгөө бусдаас өөр гэж боддог, бас олон хүнтэй газар явахдаа тэднээс би тэс ондоо юм шиг сэтгэгдэл надад төрдөг нь өөртөө итгэх итгэлийг минь илүү бадрааж өгдөг юм шиг. Автобусанд юу бодсоноо санахгүй байна гэхдээ энэ өдрийг заавал тэмдэглэж түүх эсвэл дурсамж болгон дэвтэртэй үлдээнэ гэж бодсоноо санаж байна. Номын сан орох байсан учраас “Багшийн дээдийн” буудал дээр буугаад шууд л театр луу явчихсан тэгсэн нь дээр байх гэж бодогдоод тэнд очоод багшаас билетээ авах гэж бараг гучин минут үгүй ч байж магадгүй гэхдээ л удаан хүлээсэн багш тоглолтын бэлтгэлээ хийгээд амжихгүй байсан болхоор номын сан орчихоод ирье гэж бодоод номын сан орсон боловч хоосон хаалга мөргөв тэгээд л буцаад театр ороод бас хана мөргөөд уух дуртай Анар ийн жүүсээ авах гэж дэлгүүр ортол багш дуудаад хар хурдаараа гүйж очоод билетээ авж санаагаа амраачихаад театр луугаа орон суудлаа эзлэн тухлалаа.
Тоглолт эхлэхэд би бүжигчдийн хөлийг л ширтээд байсан ямар гоё харагдсан гээч үнэхээр гайхалтай. “Спартак”ийг үзээд эмэгтэй хүн амьдрал дээр үргэлж тийм уян налархай, энхрий, бусдын хайрыг үргэлж татан амьдарвал ямар байх бол гэж бодож байсан юм байна. Ямар балет үзсэнээ бичээгүй байх юм!!! “Бахчисарайн Оргилолт булаг” дорнын балет үнэхээр гайхалтай ер нь бол балет, драмын жүжиг, дуурь гэдэг бол илүүг нурших хэрэггүй зүгээр л ГАЙХАЛТАЙ санагддаг тийм ч учраас би үзэх дуртай.
Өнөөдрийн тоглолтоос эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, улс гүрний хоорондын тэмцэл, хайртай хүнээ бусдаас харамлах сэтгэл, хайрын төлөө юу ч хийхээс буцахгүй их зориг, улс гүрний илэрхийлэл хувцас хэрэглэл, амьдралын хэв маяг гээд л олон зүйлийг олж харсан гэхдээ өөр бусад хүмүүс надаас өөрөөр харж байгаа гэдэг нь тодорхой! Дурласан хүн, хайрласан хүн хайрандаа үнэнч түүнийг гэх сэтгэл ямар их байдгийг бас олж харсан тэгээд өөрийгөө авж үзтэл би чинь эсрэгээрээ огт өөр хүн байна лээ. Би бусад шиг хайрыг нэгт тавьдаггүй, түүнийг гэх сэтгэл өчүүхэн жаахан, бас хайрыг зөвхөн хэтэрхий их дассан сэтгэл л гэж боддог ингээд бодохоор яалтчгүй би бусдаас өөр охин.
Миний дүгнэснээр миний үеийнхэн бас томчууд аа бас дүү нар балет сайн үздэг болсон байна лээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр багачууд кино театрт кино үзэж байгаа юм шиг л юм идэж уусан шигээ суух нь үнэхээр муухай санагдсан. Ааяаяа гэж л бодсон хэхэ. Тоглолт дуусаад нэг газар цай уунгаа тоглолтын талаар тэмдэглэл бичнэ гэж бодоод сууж байлаа(завсарлагаанаар л даа) эцэст нь тоглолт сайхан болж театраас гартал нэг нууцлаг хүн намайг тосож аваад тэгээд бид хамтдаа хэдхэн цагийг сайхан өнгөрүүлж чадсан.
            Өнөөдрийн хамгийн чухал зүйлс иймэрхүү байдалтай л өнгөрлөө бүгд сайхан байсан. Саяхан нэг онцгой хүнийг сонирхох болсон тэр хүн трансжендер гэх тодотголтой түүний хийсэн бүтээсэн бүхэн нь намайг гайхшруулж, надад харамсах, тэр хүнээр бахархах, өөрийгөө дайчилж чадвал хүссэн болгондоо хүрж чадна гэдгийг бас өөрөөрөө бахархах сэтгэлийг илүү ихээр мэдрүүлсн ойлгуулсан. Тэрээр “Өнөөдөрөө би өөрөө босгосон учраас Маргаашд минь хэн ч хошуу дүрэхийг зөвшөөрөхгүй. Юна.Т” гэж хэлсэн нь надад маш их таалагдсан бас өнөөдрөөс хойш би өчигдөртөө үргэлж талархах болно сайхан, муухай, хүнд хэцүү, амар хялбар зүйл тохиолдсон ч би ӨЧИГДӨРТӨӨ үргэлж талархаж явна.(энэ бас л миний шинэ бахархалын эзний хэлсэн үг)
25032012                    00.40 минут
Б. Мөнгөнсувд (Suwd)